Хөгжлийн Банкны хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголд нийт 18 гэрчийг оролцуулахаар дууджээ. Гурван их наяд төгрөгийн дүн бүхий 371 арга хэмжээг улсын төсвөөр санхүүжүүлсэн төслүүдийг нэг багц болгож танилцуулахаар болсон байна.
Өнөөдрийн сонсголд дараах албан тушаалтнуудыг гэрчээр дууджээ.
Эрчим хүчний яамны ТНБД Н.Тавинбэх, Санхүүгийн хэлтсийн дарга Ж.Жанарбаатар,
Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр,
"ТОСК" ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Батжаргал, санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Даваасүрэн,
НЗДТГ-ын хөрөнгө оруулалтын газрын ерөнхий инженер Т.Оргилт-Эрдэнэ, барилга захиалагчийн хэлтсийн дарга асан Б.Лхагважав нар дуудагдаж, хүрэлцэн ирсэн байна хэмээн ажлын хэсгээс ирцийг танилц