ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан 1072 хувьцааны ногдол ашигтай холбоотой асуудлаар мэдээллийг өгөв. Тэрбээр:
“Хувьцаа эзэмшигч нарт 1072 хувьцааг тараахад нэг хүнд 15.000 төгрөг оногдохоор тооцоолол гарсан. 2022 оны ногдол ашиг ярихад ч мөн ашиг нь 100 гаруй тэрбум буюу нэг хүнд 10 гаруй мянган төгрөг оногдохоор болж байгаа юм. Энэ нь иргэдэд тийм ч өндөр ач холбогдолтой биш, эсрэгээгээ үнийн хөөрөгдөл үүсгэж инфляци үүсгэх юм. Иймд Эрдэнэс таван толгойн өр төлбөрийг барагдуулах тал дээр илүү анхаарч ажиллана.” гэв.