ЭЕШ-ын цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ

2023 оны ЭЕШ-ын цахим бүртгэл өнөөдөр /2023.02.06/ 09:00 цагт эхэлнэ гэдгийг Боловсролын Үнэлгээний Төвөөс мэдээлжээ. Бүртгэл дөрөвдүгээр сарын 25-ны 18:00 цагт дуусна.

Шалгалтад 2023 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол Улсын их дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой юм. 

Монгол хэл бичгийн шалгалтад бүртгүүлэхдээ энэ оны төгсөгч /2022 онд ЕБС төгсөх шалгуулагч/ бол системд шууд бүртгэгдэнэ.

Харин өмнөх оны төгсөгч /2022 оноос өмнө ЕБС төгссөн/ бол ЭЕШ-д бүртгүүлэхдээ Монгол хэл бичгийн шалгалтыг сонгож бүртгүүлэх юм. Монгол хэл бичгийн шалгалт нь үнэ төлбөргүй. ЭЕШ-ын бүртгэл эхэлж байгаатай холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр 10:00 цагт хэвлэлийн хурал зарлажээ.