Төв аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлж, чичирхийлэл Улаанбаатар хотод мэдрэгдлээ

Өнөөдөр 15.07 минутад Төв аймгийн Борнуур суманд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөл боллоо. Энэ талаар Одон орон Геофизикийн хүрээлэнгээс тодруулахад "Өнөөдөр Төв аймгийн Борнуур суманд 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Чичирхийлэл Улаанбаатар хотод мэдрэгдсэн. Учирсан хохиролын талаарх мэдээлэл одоогоор тодорхойгүй байна. Мэдээллээ нэгтгэж байна" гэсэн мэдээлэл өглөө. 

Монгол Улс төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Өнгөрсөн зуунд 7 ба түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөл 20 гаруй удаа болжээ. Магнитуд нь 8 хүрсэн нэн хүчтэй газар хөдлөлт манай оронд 4 удаа бүртгэгдсэн байдаг аж.