Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн 2 дугаар гудамжинд 19 настай, эмэгтэй М нэгдүгээр сарын 18-ны өдрийн 21.40 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болжээ.
Тус аймгийн Цагдаагийн газраас эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг хоёрдугаар сарын 01-ний өдөр аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ.
Аймгийн Онцгой байдлын газраас хоёрдугаар сарын 02-ны өдөр иргэн тухайн иргэнийг эрэн хайх ажиллагаа зохион байгуулагдаагүй бөгөөд Цагдаагийн газраас эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж байна.