ДЭМБ манай улсад тамхины татвараа нэмэхийг зөвлөв

Засгийн газраас Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж байгаа юм. Хуулийн төсөлд техникийн туслалцаа үзүүлэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид Монголд ажиллаж байна. Тэднийг өчигдөр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг, Ж.Чинбүрэн нар хүлээн авч уулзан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт болон нэмэлт, өөрчлөлт оруулахаар боловсруулж буй төслийн талаар санал солилцжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид тамхины хяналтыг сайжруулах, хэрэглээг хязгаарлах хамгийн сайн арга бол татварыг нь нэмэх гэж зөвлөжээ.