Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны 2023 оны хоёр дахь тэмцээн Парисын “Их Дуулга” хоёрдугаар сарын 3-5-нд болно.
"Бага дэлхийн аварга" гэгддэг Парисын татамид Монголын эрэгтэй 10, эмэгтэй 11, нийт 21 жүдоч барилдах юм. Өнгөрсөн жилийн тус тэмцээнд манай улсаас Ё.Басхүү 66 кг-д, О.Цэцэнцэнгэл +100 кг-д алт, Б.Баасанхүү 48 кг-д мөнгө, Ц.Цогтбаатар 73 кг-д, Л.Энхрийлэн 57 кг-д хүрэл медаль хүртэж байв гэж Биеийн Тамир, Спортын Улсын Хорооноос мэдээллээ.
Тус тэмцээнд таван тивийн 85 улсын 527 тамирчин өрсөлдөнө.
Парист барилдах Монголын жүдочид:
Эмэгтэйчүүд
48 кг: Б.Баасанхүү, Г.Наранцэцэг
52 кг: М.Нандин-Эрдэнэ
57 кг: М.Ичинхорлоо, О.Оюунчимэг
63 кг: Б.Ганхайч, Д.Есүй
70 кг: Б.Ням-Эрдэнэ
-78 кг: О.Хүслэн, Б.Эрдэнэт-Од
+78 кг: Д.Номинзул
Эрэгтэйчүүд
60 кг: Э.Ариунболд, Ц.Цогт-Очир
66 кг: Б.Эрхэмбаяр, Б.Нармандах
73 кг: Л.Анхзаяа, О.Уранбаяр
81 кг: Б.Батболд, Г.Болор-Очир
-100 кг: Б.Гончигсүрэн
+100 кг: О.Цэцэнцэнгэл