Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дараах хүмүүст төрийн дээд одон медаль гардууллаа.
Хөдөлмөрийн баатар цолоор Геологи, уул уурхайн орлогч сайд асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Ренчинхандыг шагнав.
Аж үйлдвэрийн гавьяат цолоор
Уул уурхайн салбарын ахмад ажилтан, зөвлөх инженер Т.Цэнд,
"Эрдэнэ дриллинг" ХХК-ийн зөвлөх У.Борчулуун,
"Эрдэнэт" ТӨҮГ-ын уулын инженер, баяжуулагч асан Ш.Гэзэгт,
"Эрдэнэт" ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Бутлах, тээвэрлэх хэсгийн дарга асан С.Баяраа нарыг шагналаа.
Гавьяат уурхайчин цолоор
"Бааза" ХХК-ийг үүсгэн байгуулагч, УЗ-ийн дарга Н.Батаа,
"Энержи ресурс" ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Ц.Баасандорж,
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн асуудлаар санал дүгнэлт гаргах үүрэг мэргэжлийн зөвлөлийн гишүүн Л.Даваацэдэв,
"Хүдэр-Эрдэнэ" ХХК-ийн уул уурхайн зөвлөх Ч.Энхбаяр,
"МАК"-ийн экскаваторын оператор Х.Гантөмөр нарыг шагнасан юм.
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн профессор, зөвлөх геологич С.Жаргаланг шагнав.
Сүхбаатарын одонгоор зөвлөх инженер, гавьяат уурхайчин Д.Дамбапэлжээг шагналаа.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор
Уул уурхайн салбарын ахмад ажилтан Ц.Отгонбаяр,
"Уран гео ресурс" ХХК-ийн геологийн зөвлөх А.Эвийхүү,
Уул уурхайн салбарын ахмад ажилтан Н.Бат-Эрдэнэ,
"Эрдэнэт" ТӨҮГ-ын Үйлдвэрийн бодлогын газрын ерөнхий геологич Д.Алтанхуяг нарыг шагнасан юм.
Алтангадас одонгоор
Уул уурхайн салбарын ахмад ажилтан З.Пүрэвдорж,
"Оюутолгой" ХХК-ийн хүнд машин механизмийн оператор О.Сэмшадав,
"Фоорпласт" ХХК-ийн тэсэлгээчин Ш.Эрдэнэбаатар,
"Шивээ-Овоо" ХХК-ийн машинч С.Отгонбаяр,
"МАК"-ийн ерөнхий механикч Т.Баярхүү нарыг шагналаа.
Хөдөлмөрийн хүндэт медалиар
"Заамар гоулд" ХХК-ийн оператор Л.Лхагвадорж,
ШУТИС-ийн Уул уурхайн хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, зөвлөх инженер Н.Уртнасан,
"Шивээ-Овоо" ХХК-ийн Ус шүүрүүлэх хэсгийн дарга Ш.Ялалт нарыг шагнав.