Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Б.Амартүвшинг өнөөдөр /2018.07.31/ 11.00 цагийн орчимд ажлын өрөөнд нь үл таних этгээд хутгалсан хэрэг гарлаа.
Энэ тухай тус дүүргийн хэвлэлийн ажилтнаас тодруулах гэсэн боловч цагдаа, түргэн тусламж ажиллаж буй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэлээ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр үл таних этгээд өрөөнд нь нэвтэрч биед нь халдсан байна.
Хэргийн газарт яг одоо дүүргийн Цагдаагийн алба ажиллаж байна. Мөн түргэн тусламжийнхан Тамгын газрын дарга Б.Амартүвшинд анхны тусламж үзүүлэн, эмнэлэг рүү авч явжээ.