"IHC" койн худалдан авч их хэмжээний мөнгө, автомашин болон орон байраа алдсан гэх иргэдийн төлөөлөл өнөөдөр /2023.02.21/ мэдээлэл хийлээ. Хохирогч 140 сая төгрөгөөр “IHC” койн худалдаж авсан боловч нэг жилийн хугацаанд хоёр сая төгрөг болгожээ. Одоогоор хохирогч хүүгээ тусдаа гаргах байрны урьдчилгаа байхгүй цалингийн зээлтэй үлдээд байгаа юм. Тиймээс Монголд үйл ажиллагаа явуулж байгаа биржүүдийг шалгаж өгөхийг хүслээ.
Зарим иргэдийн хувьд хашаа, байшин болон машинаа зараад тухайн мөнгөөрөө койн худалдаж авсан хэдий ч бүх мөнгөө алдаж өөрийн гэсэн гэр оронгүй ажилгүй болсон хүнд байдалд оржээ. Одоогийн байдлаар 30 гаруй сая төгрөгөө алдсан хэдий ч үүсгэн байгуулагчтай нь уулзаагүй байна.
Харин IHC койныг үүсэн байгуулагч О.Мөнхжин “Залилан луйвар хийсэн бол монголд бид яагаад хүн цалинжуулаад ажиллаад байгаа юм бэ? Тийм шаардлага байхгүй. Бид өсөлттэй уналттай нь хамт байгаа. IHC койныг анх гарч байхад бүх мөнгөөрөө койн авалгүйгээр хөрөнгө оруулалт хийх боломжтой мөнгөнийхөө 10 хувиар л койн худалдаж авах эрсдэлийг сануулгыг байнга өгсөн” гэв.