УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар иргэд, сонгогчдод ажлаа тайлагнах үеэрээ иргэдэд AKBAR гэх бичигтэй улаан тортой гарын бэлэг өгсөн нь олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулж буй.
Дээрх асуудлаар УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар зариг.мн сайтад тайлбар өгчээ.
Тэрээр “Баянгол үүргээс манай Оргил худалдааны төв анх үйл ажиллагаагаа эхэлж байсан. Нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдтэйгээ уулздаг уламжлалтай болоод олон жил болж байгаа. Би үүсгэн байгуулсан компаниудаасаа жилд 200-500 сая, зарим жил тэрбум төгрөгийн ногдол ашиг авдаг.
Өөрийнхөө ногдол ашгаар юу хийх нь миний эрх байх. Төрөөс хулгай хийсэн биш. Өөрийнхөө хөрөнгөөр тойргийнхоо ахмадуудад юу өгөх нь миний эрх.
Тэр дүүргээс сонгогдсон гишүүд UB palace-д тайлангаа тавьдаг бол, атаархаад байлгүй хүмүүстэйгээ уулздаг бол, уулзах нүүртэй бай л даа. Чадахгүй байж хийж байгаа хүний араас янз бүрийн юм ярих хэрэггүй.
Эсвэл “Ж.Ганбаатар ямар мөнгөөр бэлэг өгч байна гээд шалгуул л даа. Надад үзүүлж харуулах татвараа төлснийг батлах цэнхэр дэвтэр зөндөө байна. Өөрийнхөө олсон орлогоос л зориулж байгаа” гэлээ.