Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Эдийн засаг хөгжлийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан бол шинэ Хархорин хот байгуулах талаар шийдвэр гарсныг мэдээлнэ гэв.
Сайд Ч.Хүрэлбаатар: Хөрөнгө оруулалт худалдааны газрыг байгуулах шийдвэрийг гаргалаа. Ингэснээр Монгол хөрөнгө оруулалтыг татах, худалдааг хөгжүүлэх асуудлыг шийдвэрлэж байх агентлаг юм. Өмнө байсан агентлагийг эргэж байгуулж байна.
Монгол Улсын гадаад валютын нөөц нэгдүгээр сарын байдлаар 3 тэрбум 560 сая ам.доллар болсон нь өнгөрсөн оны сүүлийн үеэс нэмэгджээ. Зэс, алт, нүүрсний үнэ сайн байгаа нь экспортод нөлөөлж байгааг тэрбээр хэллээ.