Хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдийн 91 хувьд нь олгож эхэлсэн. Засгийн газрын энэхүү шийдвэр нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэн нэр бүхий иргэд Цэцэд ханджээ. УИХ-ын дарга Г.Занданшатар энэ талаар хэлэхдээ “Хүүхдийн мөнгө болон шаталсан татварын асуудлаар нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл, гомдол гаргаад байна" гэлээ. Тухайн иргэд нь хүүхдйн мөнгийг бүх хүүхдэд олгохгүй байгаа нь хэнийг ч ялгаварлан гадуурхаж болохгүй гэсэн Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчиж байна гэж үзсэн бололтой.