ДЭМБ цар тахлын онц байдлын хугацааг сунгажээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусийн дэгдэлттэй холбоотой онц байдлын дэглэмийг сунгажээ. Дэлхийн хэмжээний онц байдал 2020 оны нэгдүгээр сараас хойш үргэлжилж байна.

Нийгмийн эрүүл мэндэд энэ цар тахал онцгой нөлөөлсөөр байна хэмээн тус байгууллагын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдэгдсэн юм.

ДЭМБ-ын шинжээчид өмнө нь коронавируст цар тахлын ээлжит тайланг нийтэлсэн юм. Арванхоёрдугаар сарын 26-наас нэгдүгээр сарын 22 хүртэлх хугацаанд дэлхий даяар 11 сая халдвар, 55 мянган үхэл бүртгэгджээ. Үүнийг өмнөх 28 хоногтой харьцуулахад халдварын батлагдсан тохиолдол 25 хувиар буурсан ч үхлийн тохиолдол 13 хувиар өсжээ.