АШУҮИС-ийн төв эмнэлэгт Нярайн скрининг оношилгооны төв нээгдлээ. Нээлтэд АШУҮИС-ийн захирал, анагаах ухааны доктор, профессор Н.Хүрэлбаатар, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Тус оношилгооны төв нь төрсөн нярай бүрийг шинжилгээнд 100 хувь бүрэн хамруулах хүчин чадалтай ба 5-7 төрлийн эмгэгийг илрүүлэх зорилт тавин ажиллаж dgayg.
Олон улсын жишгийн дагуу нярайн скрининг шинжилгээнд төрсөн нярай бүрийг 100 хувь хамруулсан тохиолдолд жил тутамд 350-400 орчим хүүхдийг хөгжлийн бэрхшээлээс сэргийлэх боломжтой. Ингэснээр тэдний гэр бүлд чанартай амьдралыг бий болгох, монгол хүний удмын санг цэвэр авч үлдэх боломж бүрдэнэ гэж үзэж буй юм.