Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн баасан гаригт Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд бүхэлд нь хориг тавьж байгаа тухайгаа Тамгын газрынхаа Хэвлэл мэдээллийн албаар дамжуулан мэдэгдсэн. Энэхүү хоригтой холбогдуулан өнөөдөр 11.00 цагаас Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийхээр болжээ.
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль ирэх хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байссан юм. Харин Ерөнхийлөгч хориг тавьснаар хэрэгжилт түр түдгэлзэхээр болж байна. УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхээс энэ хууль хэрэгжих эсэх нь хамаарах юм. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 88.1-т "Хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан бол Улсын Их Хурал хоригийг чуулганы үеэр ажлын 14 өдрийн дотор, чуулганы чөлөөт цагт хориг тавьсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж тогтоол батална" гэсэн заалт бий.