Монголын дөрвөн бөх Красноярскт финалдав

Олимп, дэлхийн аварга ОХУ-ын алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээн өчигдөр ОХУ-ын Красноярск хотноо эхэллээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болов. Манай улсаас эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт Т.Түвшинтулга, эмэгтэйчүүдийн 50 кг-д Ц.Намуунцэцэг, 59 кг-д “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт Э.Даваачимэг, 65 кг-д Ө.Пүрэвсүрэн нар алтан медалийн төлөө, 55 кг-д ОУХМ Г.Отгонжаргал, Б.Отгонтуяа нар хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарав.

Мөн 50 кг-д Э.Золжаргал, 59 кг-д Х.Болортуяа дагах барилдаан хийхээр болсон. ДБНХ-ны дүрмийн дагуу хоёр өдрийн форматаар явагдаж байгаа бөгөөд медалийн төлөөх барилдаанууд өнөөдөр болно.