ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан /2023.01.25 / цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Тэрбээр “Өчигдрөөс эхлэн нийгэмд Монгол Улсын Засгийн газар шинэ Үндсэн хууль боловсруулахад бэлэн болсон гэх мэдээлэл олон нийтийн сувгаар нэлээд явж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, өөрчлөлтийн асуудал яригдах бүрт Үндсэн хуулийг шинээр хийх ёстой эсвэл, өөрчлөлт хийх ёстой гэдгийг Монголын ард түмэн олон түвшинд илэрхийлдэг. Ялангуяа Ардын их хурлын депутатаар ажиллаж, ардчилсан Үндсэн хуулийг баталсан, ахмадуудын зүгээс тухайн үеийн хоёр танхимтай парламенттай болох ёстой гэх асуудлыг нэг хэсэг нь хөнддөг. Зарим улс төрийн намууд хоёр танхимтай парламентын засаглал руу шилжих ёстойг нэлээд ярьдаг. Мөн зарим улс төрийн намаас гишүүдийг тоог нэмж, тогтолцоог өөрчлөх ёстой гэдгийг илэрхийлдгийг Монголын ард түмэн мэдэж байгаа.
Би Үндсэн хууль судлаачидтай уулзаж мэдээлэл авлаа. Миний авсан мэдээллээр өнгөрсөн 30 жилийн хугацаанд 10 гаруй төрлийн шинэ Үндсэн хуулийг улс төрийн намууд, Үндсэн хууль судлаач нар бичсэн тохиолдол байдаг юм байна. Монгол Улсын Засгийн газар шинээр Үндсэн хууль бичих санаархлыг гаргаагүй" гэлээ.