Авлигатай Тэмцэх Газраас цаг үеийн асуудлаар болон нүүрсний гэх тодотголтой хэргийн талаар мэдээлэл өглөө.
АТГ-ын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн" Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсээс хөрөнгө оруулгын мэдүүлэгтэй холбоотой хяналт шалгалтын ажлыг хийхэд 2022 онд нийт 366 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгасан. Шалгасан мэдүүлгийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хянан шийдвэрлэсэн мэдүүлэг 50 нэгжээр өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн онд иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас авлига ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан нийт 662 гомдол мэдээллийг хянан шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрлэлт 95.6 хувьтай байна. Түүнчлэн нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 14695 иргэний мэдээллийг шалгаж холбогдох байгууллагат хүргүүлсэн.
Гадаад улс орноос 2021,2022 онд нийт 12 сая төгрөгийн хөрөнгийг буцаан авах үндэслэлийг тогтоож улсын орлого болгосон. Түүнчлэн авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлсэн дүнг танилцуулбал 2021 онд 96 тэрбум байсан бол 2022 онд 2.3 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна" гэлээ.