БНХАУ-ын Такешикен чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ маргаашнаас эхэлнэ

Ховд аймгийн Булган сум-БНХАУ-ын Такешикен тосгон чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээ 2023 оны нэгдүгээр сарын 25-ны өдрөөс буюу маргаашнаас эхлэх гэж байна. Зорчигчид нэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн eticket.transdep.mn сайт болон өөрт ойр байрлах билетийн кассуудаас тасалбараа худалдан авч зорчих боломжтой.  Үйлчилгээний цагийн хуваарь даваа-баасан гарагт бөгөөд тариф том хүн 25 мянган төгрөг, хүүхэд 12 мянган төгрөг байна хэмээн Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.