Dior брэндийн загварын шоу түүхэнд бичигдэх амжилт эвдэв

Парис хотноо 2023/2024 оны намар өвлийн загварын шоунууд эхлээд буй. Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлагын гишүүн Жимин Dior брэндийн олон улсын албан ёсны элч төлөөлөгчөөр сонгогдсон билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт буюу нэгдүгээр сарын 20-нд Жимин #ParisFashionWeek-д DIOR-ын олон улсын элчин сайдын хувиар уригдаж анх удаа олны өмнө гарч ирэв. 

Түүний нэр хүндийн ачаар энэ шоу нь брэндийн хувьд мартагдашгүй шоу болж, урд өмнө нь байгаагүй олон үзэгчтэй байснаар түүхийн номонд бичигдлээ. Жимин DIOR-ийн элчин сайдаар томилогдон ажиллах тухай мэдээлэл цацагдсаны дараа их хүн цугларна гэж таамаглаж байсан ч бодит байдал хүлээлтээс давжээ.