Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учралын Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийн төслийн 6.1.1, 6.3 дахь заалт олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан. Тодруулбал, 6.1.1-д Монгол Улсын төрийн бэлгэ тэмдэг, үндэсний өв соёл, зан заншил болон түүх, соёлын үнэт зүйлийг гутаан доромжилсон зураг, дуу, хөдөлгөөнт дүрс байвал зөрчилтэй контентод тооцно.6.3-д Нийтийн албан тушаалтан хувь хүний мэдээллийг олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нийтэлж, түгээхийг хориглоно гэж байсан.
Харин уг хуулийн төслийг АН-ын бүлэг дэмжихгүй гэдгээ илэрхийллээ.
АН-ын гишүүн С.Ганбаатар “Ард иргэдийн мэдээлэл авах эрхийг хаасан “аймшигтай” хууль оруулж ирлээ. Нүүрсний хулгайгаа дэвэргэхгүйн тулд нийгмийн сүлжээг хязгаарлаж байна” гэсэн юм.