Коронавируст халдварын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсвийн зарцуулалтыг УОК-оос танилцууллаа.
“Нэг хаалга” шинжилгээ хийж эхэлснээс хойш аудитын хяналтыг цаг тухай бүрд нь хийж байсан ба цар тахлын үр дагавар харьцангуй багасаж, эдийн засгийн хувьд ч тогтворжиж байгаа тул 2021-2022 оныхтой нэгтгэсэн тайлан мэдээллийг хүргэж байна гэв.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд, “Ковидын үед улсын хэмжнээд 11,2 их наяд төгрөг зарцуулснаас 13,2 хувь буюу 1 их наяд 617,3 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт зарцуулсан. Үүнээс эмчилгээ үйлчилгээнд 595 тэрбум төгрөгийг зарцуулсан бол үлдсэн нь хөрөнгө оруулалт, бэлэн байдлыг хангах, чадавхыг бэхжүүлэхэд зарцуулагдсан” гэв.
2020 онд 153,5 тэрбум
2021 онд 681,3 тэрбум
2022 онд 280 тэрбум төгрөгийг зарцуулсан. Нийт улсын төсвөөс болон бусад их хандиваар 1 их наяд 118,8 тэрбум төгрөг, үлдсэн нь ЭМД-ын сангаас гарсан Ковидын үеийн тусламж үйлчилгээнд зарцуулагдсан.