С.Чинзориг: Олон нийтийн газар электрон тамхи татахыг хуулиар хориглоно

ЭМ-ийн сайд С.Чинзориг УИХ-д өргөн барьж буй төслүүдийг таницууллаа.

Тэрээр, “Электрон тамхийг утаат тамхитай адил олон нийтийн газар татахыг хуулиар хориглоно. Би өөрөө тамхи татдаггүй. Аль алийг нь хэрэглэж үзээгүй болохоор хувь хүнийхээ хувьд электрон тамхины талаар сайн мэдэхгүй. Тийм учраас тамхины лоббид орохгүй” гэв.