Хүүхдийн мөнгөний асуудлаар Засгийн газрын гишүүд болон холбогдох албаныхан мэдээлэл хийж байна.
Сангийн сайд Б.Жавхлан, “Өнөөдрийн байдлаар 1.095.352 хүүхдийн мөнгийг олгохоор гүйлгээ нь эхэлж, данс руу орж байна. 2-3 цагийн процесс болох байх. Энэ нь хүүхдийн мөнгөнд хамрагдах хүүхдүүдийн 87 хувьд ямар ч асуудалгүй орно гэсэн үг. Харин үлдэж байгаа 43820 хүүхдийн мэдээлэл зөрүүтэй байгаа. Үүнийг засаж, залруулахаар ажиллаж байна. Тиймээс эцэг эхчүүд өөрсдөө идэвхтэй оролцож, мэдээллээ шинэчлэх шаардлагатай” гэлээ.