НӨАТ: Хоёр супер азтан тодорч, 5-30 сая төгрөгийн эзэн боллоо

2022 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтуудыг оруулсан НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр Боловсрол суваг ТВ болон ebarimt аппликэйшнээр шууд явагдлаа.

Улсын хэмжээнд арванхоёрдугаар сарын 39,038,851 баримт системд бүртгэгдсэн байна. Үүнээс 39,268 азтан тодорлоо.

Тохирлын дүн:

3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 35,386

4 орон таарсан /40,000-100,000/: 3,471

5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 364

6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 37

7 орон таарсан /500,000- 10 сая/: найм

8 орон таарсан: хоёр супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.

Супер азтаны сугалааны дугаар: 92339513

Супер азтан болсон тохиолдолд татварын газарт өөрийн биеэр очиж хүсэлтээ өгөх бөгөөд үүнээс хойш ажлын 15 хоногт урамшууллын мөнгө орох журамтай. Өнөөдөр Улаанбаатар хотод 31,788 азтан тодорлоо.

Сугалааны тохиролд ШӨХТГ, ЦЕГ, ТЕГ-ын төлөөлөл болон иргэд хяналт тавив.