УИХ-ын 2020 оны сонгуулиас хойш Ардчилсан нам даргагүй, гишүүд нь хоёр хуваагдсан. Тэгвэл өнгөрөгч Баасан гаригт АН-ын ҮБХ хуралдаж энэ сарын 19-нд буюу маргааш даргаа сонгохоор товлосон юм. АН шинэ дарга тодруулахад хамгийн их эсэргүүцэж, улстөржүүлж байгаа хоёр хүн бол С.Эрдэнэ, Х.Баттулга хоёр.
Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нүүр номоороо дамжуулан тэдэнд хандаж АН-аас хол байхыг, жолоогоо татахыг зөвлөлөө. Тэрбээр “Эрдэнэ, Баттулга аа, гурвуулаа хол байя, жолоогоо татъя. АН-ын ҮБХ-ны гишүүд өөрсдөө намын даргаа сонгог. Элдэв тайлбар, шалтгаан, оролцоо энэд илүүц. Гишүүддээ итгэе, боломж олгоё, тэд чадна. Ардчилалтай хүчирхэг Ардчилсан нам Монголд хэрэгтэй” гэлээ.
Одоогийн байдлаар Ардчилсан намын даргад Сангийн сайд асан С.Баярцогт, БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөр, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа болон УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай нар өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдээд буй билээ.
Хөөе, Эрдэнээ, Баттулгаа! Би ч орно. Гурвуулаа хол байя. Жолоогоо татъя. АНамын ҮБХорооны гишүүд өөрсдөө намын даргаа сонгог ээ. Элдэв тайлбар, шалтгаан, оролцоо энд илүүц. Гишүүддээ итгэе. Боломж олгоё. Тэд чаднаа. Ардчилалтай, хүчирхэг Ардчилсан нам Монголд хэрэгтэй. Цэг.. pic.twitter.com/ngWxlkkDiM
— Mongol Tsakhia ELBEGDORJ (@elbegdorj) January 18, 2023