Д.Амарбаясгалан: 1.039.000 хүүхэд нэг бүрчлэн нэг ч сарын хоцрогдол, хохиролгүйгээр мөнгөө авна

Хүүхдийн мөнгөний асуудлаар Засгийн газраас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байхаар болжээ. Энэ дагуу яг одоо мэдээлэл өгч байна.

Мэдээллийн эхэнд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгох гэхээс илүүтэйгээр Халамжийн хуульд өөрчлөлт орж шийдэгдсэн байдаг. Тиймээс 91 хувийг зөв тодорхойлж, үүнд хамрагдаж байгаа хүүхэд бүрд мөнгийг хүргэх ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд 91 хувь буюу 1.039.000 хүүхдэд хүүхдийн мөнгө олгох тооцоолол гарсан. Хүүхдийн мөнгө 17 жилийн туршид олгогдож байгаа. Өнгөрсөн хугацаанд нэг ч хүүхэд хүүхдийн мөнгийг авахгүйгээр орхигдож байгаагүй. Тэр утгаараа 91 хувьд хамрагдаж байгаа 1.039.000 хүүхэд нэг бүрчлэн мөнгөө авна. Нэг ч сарын хоцрогдол, хохиролгүйгээр авна гэдгийг ойлгох хэрэгтэй” гэв.