МОНГОЛ УЛСЫН ОҮИТБС-ЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ДҮГНЭХ “БАТАЛГААЖУУЛАЛТЫН ДҮГНЭЛТ, ЗӨВЛӨМЖ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Монгол Улсын эрдэс баялгийн салбарын ил тод байдлын 2021 оны Баталгаажуулалтын үр дүнг танилцуулж, зөвлөмж өгөх” уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр /2022.11.21/ боллоо.

Уулзалтад ОҮИТБС-ын Олон улсын нарийн бичгийн газрын төлөөлөл, “Нээлттэй өмчлөл” байгууллага, УУХҮЯ, БОАЖЯ, ОУСК, АМГТГ, УБЕГ, МХЕГ, АТГ, МУУҮА, ТАН Эвсэл, МБОИЗ, Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Орхон, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл, Завхан, Увс, Баян-Өлгий, Ховд аймаг ОҮИТБС-ыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Дэд зөвлөлийн гишүүд, удирдлагууд, “Монголросцветмэт”, “Бороо гоулд”, “Петрочайна дачин тамсаг”, “Эрдэнэт үйлдвэр” зэрэг компанийн төлөөлөл оролцлоо.

Арга хэмжээг УУХҮЯ-ны ТНБД бөгөөд Монголын ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн НБД, Ажлын хэсгийн ахлагч Б.Бямбадагва нээж, ОҮИТБС-ын Олон улсын нарийн бичгийн газрын Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн менежер Бренда Мендоза удирдан явуулав.

Монгол Улсын Баталгаажуулалтын тайлангийн дүгнэлт болоод зөвлөмжийг ОҮИТБС-ын Олон улсын нарийн бичгийн газрын Технкийн захирал Алекс Горди танилцуулсан бөгөөд уг зөвлөмжийн дагуу засч сайжруулах ажлын төлөвлөгөө, авах арга хэмжээний талаар УУХҮЯ-ны Судалгаа, хөрөнгө оруулалтын газрын Статистик, судалгааны хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал, МУУҮА-ын гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, ННФ-ын Засаглалын менежер Д.Эрдэнэчимэг нар оролцогчдод уламжиллаа.

Мөн оролцогч талууд зөвлөмж, ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд санал боловсруулах, танилцуулах бүлгийн ажлыг гүйцэтгэсэн юм. Уг хэлэлцүүлгийн үр дүнд Монгол Улс 2025 онд зохиогдох Баталгаажуулалтын бэлтгэлд ямар арга хэмжээ авах, хэн юу хариуцах, хэрхэн хэрэгжүүлэх “Замын зураг”- тай болох юм.

Мөн төрийн өмчит уул уурхайн компаниудын шилэн дансны хуулийн хэрэгжилт, төсвийн шинжтэй зарцуулалтын талаар Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол дахь менежер Н.Дорждарь, судлаач С.Боргил нар оролцогч талуудад өгөгдлийн дүн шинжилгээ, судалгааны үр дүнгүүдээ хуваалцлаа.

Түүнээс гадна нээлттэй өгөгдлөөр дамжуулан орон нутагт уул уурхайн салбарын бодит мэдээллийг хүргэх, оролцогч талуудын итгэлцлийг бэхжүүлэх, иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн нээлттэй өгөгдлийн ашиглалтыг дэмжих сургалтыг ОУСК-ын “Хөгжлийн төлөө ил тод байдал” хөтөлбөрийн зохицуулагч Б.Дэлгэрмаа, өгөгдлийн шинжээч А.Дарамбазар нар Дэд зөвлөлийн гишүүдэд орлоо.