Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн Эрдэнэтийн Уурхайчид баг М Гарьд багтай энэ сарын 15-нд тоглосон. Тоглолтын үеэр тамирчдын хооронд маргаан гарч сөргөлдсөн ба тоглогч руу үзэгчдийн суудлаас усны сав шидсэн байна.
Тэгвэл сав шидсэн үзэгчийн лигийн тоглолт үзэх эрхийг хязгаарласан талаар Дээд лигийн тоглолтуудыг зохион байгуулж буй UG Arena-аас мэдэгдлээ.
Хоёр багийн тоглолт 83-77 харьцаагаар Уурхайчдын ялалтаар өндөрлөсөн. Тоглолтын 4-р үеийн сүүлийн долоон минут үргэлжилж байх үед Уурхайчдын н.Ган-Эрдэнэ, Гарьдын н.Болор-Эрдэнэ нар үл ойлголцож улмаар хоёр багийн тоглогчид сөргөлдөөд амжсан юм.
Одоогоор тоглогчдод ямар арга хэмжээ авах талаар тодорхой мэдээлэл алга байна.