Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа нар мэдээлэл хийлээ.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан" Бид хүүхдийн мөнгөний асуудал дээр алдаа гараад байгааг хүлээн зөвшөөрч байна. Энэ үйл явдлаас хүүхдийн мөнгөтэй холбоотой төрийн зургаан байгууллага хоорондын харилцаа холбоо байхгүй, мэдээллээ шинэчилдэггүй гэдэг нь харагдаж байна. Иймд тус асуудлаас үүдэж ард иргэдийг бухимдуулсанд Засгийн газраас хүлцэл өчиж байна. Засгийн газрын зүгээс цахим шилжилтийн үйл ажиллагааг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийж байгаа. Иймд өрхийн мэдээллийн нэгдсэн санг иж бүрэн болгож нэгдсэн системд оруулна. Тиймээс иргэдийн мэдээллийг 14 хоногт багтаан шинэчилнэ" гэлээ.