Б.Чойжилсүрэн: Энэ өвөл цаг агаар эрс хүйтрэх учир утаа буурахгүй

Гэр хорооллын иргэдэд 7 хоногт зургаан шуудай шахмал түлш оноодог байсан бол өнөөдрөөс эхлэн долоон шуудай болгон нэгээр нэмсэн байна. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл өгөв.

Тэрбээр, “Ойрын өдрүүдэд цаг агаар хүйтэн байгаа учраас нэмэлтээр нэг шуудай шахмал түлш олгох болсон. Долоон шуудай шахмал түлш нэг айл өрхөд хангалттай. Хангалтгүй бол маргааш нь очоод л дахиад авна шүү дээ. Нийслэлийн утааг энэ жил бууруулж чадахгүй үнэнээ хэлье. Ойрын үед цаг агаар хүйтэрнэ, салхи багатай ч байна. Салхи утааг бууруулахад нөлөөлдөг” гэв.