Монгол Улс 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулиа дөрвөн удаа хэлэлцэн баталж гаргасан түүхтэй билээ. 2023 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр шинэ Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ой тохиож буй.
Үндсэн хуулийн 31 жилийн ойн энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс Парламентын засаглалыг сонгоход улс төрийн манлайлал үзүүлсэн түүхэн гавьяатай Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссын дарга П.Очирбатад хүндэтгэл үзүүллээ.