Д.Мөнх-Эрдэнийг суллалаа

Консул асан Д.Мөнх-Эрдэнийг суллалаа. Түүнийг 2022 оны арванхоёрдугаар сарын 18-нд саатуулж, улмаар нэг сарын хугацаатай цагдан хорихоор болсон билээ

Гэвч хугацаа нь дуусахаас өмнө буюу өчигдөр /2023.01.12/ 23 цагийн үед түүнийг хорих 461 ангиас АТГ-ын мөрдөн байцаагч очиж авч, хувийн баталгаа гаргуулан гарын үсэг зуруулаад суллажээ.

Сануулахад, Д.Мөнх-Эрдэнийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ЭХХШТХ-ийн 14.9 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар буюу "гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа" үндэслэлээр 30 хоног цагдан хорих шийдвэр гаргаж байв.