Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний чиглэл өөрчлөгджээ

УБТЗ-аас зорчигчийн галт тэрэгний чиглэл өөрчилсөнтэй холбогдуулан мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд "Замын-Үүд-Эрээн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан иргэдийн хүсэлтээр 2023 оны нэгдүгээр сарын 22-ноос эхлэн одоо аялж буй Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн галт тэрэг хоёр салж, Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар болон Улаанбаатар-Сайншанд-Улаанбаатар чиглэлд аялах болсныг мэдэгдье" гэжээ.