Шинэ Үндсэн хуулиа баталсны 31 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан Монголын Үндэсний музейн “Ардчилсан Монгол улс” танхимд Үндсэн хуулийн эх хуулбарыг залж, Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид агсаны цээж баримлыг залахаар болжээ. Б.Чимид агсны цээж баримлыг төрийн шагналт зураач, уран барималч Ш.Тэнгисболд урласан юм байна.