Засгийн газар 2022 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлийг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар, 

Монгол Улсын 2022 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл, 

Их, дээд сургуулиудыг сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлж байгаа тухай,

Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл зэрэг 24 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байгаа аж.