УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай холбоотой асуудлаар Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд иргэдийн зүгээс өргөдөл, гомдол ирсэн бөгөөд энэ дагуу холбогдох байнгын хороо хуулийн дагуу энэ асуудлыг авч хэлэлцэх байх гэж бодож байна гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өчигдөр /2023.01.09/ мэдээллээ.
Тэгвэл УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлыг жагсаалтад Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хуралдах тов гараагүй байгаа юм.
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр,
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа
УИХ-ын гишүүн Х.Баделхан
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
УИХ-ын гишүүн Б.Балжинням
УИХ-ын гишүүн Б.Бейсен
УИХ-ын гишүүн С.Бямбацогт
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нар багтдаг.