Сакура сургуулийн сурагчид жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Сакура” сайн үйлсийн аян”-ныхаа хүрээнд Sakura cycling challenge-2018 "Дугуйн өдөрлөг" болон ойрын болон холын зайн бартаат замын дугуйн аяллыг амжилттай зохион байгуулдаг уламжлалтай гэнэ.
Энэхүү аяны хүрээнд цуглуулсан хандиваа тэд “Ногоон Улаанбаатар”-ыг бүтээхэд зарцуулдаг бөгөөд энэ жил Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн болон Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд 15,000 “Наранцэцгийн мандал”-ыг амжилттай суулгасан байна.
Тэд энэхүү наранцэцгээ зориулалтын хүлэмжид үрслүүлж, ийн суулгажээ.
Дашрамд дурдахад, Сакура сургуулийн сурагчид өнгөрсөн хоёр жилд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "Сакура" төгөл байгуулснаас гадна 300 гаруй мод, сөөг бутыг амжилттай тарьж, ургуулжээ.