Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Дорноговь аймгийн хилийн Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх ажлыг Сангийн яам удирдлагаар хангаж, зохион байгуулан ажиллалаа. Энэ хүрээнд “Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төслийн нэгжийн гүйцэтгэлээр хилийн хамгийн том боомт болох Замын-Үүд 1-р сарын 8-наас эхлэн олон улсын жишигт нийцсэн ШИНЭ зорчигч тээврийн хэсгээ нээж байна. Ингэснээр урт дараалал үүсч, дотоод гадаадын зорчигчдыг бухимдуулдаг асуудлууд багасах боломж бүрдлээ. Мөн хил гаалийн шалган нэвтрүүлэх хэсгүүд сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр шинэчлэгдэж, улам нарийвчилсан арга технологиуд нэвтрүүлэв. Тус төслийн нарийвчилсан зураг төсөл 2018 онд батлагдаж, 2019 онд бүтээн байгуулалтын ажил өрнөж, 2023 оны эхний улиралд ийнхүү ашиглалтанд орж байна. Та бүхэнд үүдээ нээхээр бэлдэж буй Замын-Үүд боомтын зорчигч тээврийн хэсгийн видеог хүргэе.