Улс хоорондын ачаа тээврийн C зөвшөөрлийн талаар “Эрдэнэс тавантолгой” ХК мэдээлэл хийлээ. Мөн үеэр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдээлэл өглөө. Тэрээр "Засгийн газрын тогтоолоор С зөвшөөрлийг олборлолтын үйл ажиллагаа эрхлэх ААН-үүдэд өгч байгаа. С зөвшөөрлийг ЭТТ компаниас олгоно. Энэ оноос эхлээд хилээр гарах нүүрсийг цахимаар, ил тод арилжаална. Хоёрдугаар сарын 1-нд биржээр арилжихаар төлөвлөж байгаа. Нэгдүгээр сарын 15-ныг хүртэл хуучин С зөвшөөрлөөр явж байгаа.
Нэгдүгээр сарын 18-нд нээгээд, тендерт сонгон шалгарсан ААН-үүдэд энэ оны С зөвшөөрөл олгоно. Өнгөрсөн онд ам нөхцөлөөр борлуулсан нүүрсийг энэ онд хилээр гаргах ёстой. Үүнтэй холбоотой С зөвшөөрөл олгоно. Ирүүлсэн хүсэлт олговол зохих зөвшөөрлөөс давсан учир сонгон шалгаруулалт явуулна. Олон нийтийн хяналт тавих үүднээс цахим хуудсанд нээлттэй байршуулна. 2023 оны нэгдүгээр улиралд 7800 С зөвшөөрөл олгоно. Үүний 60 хувь нь буюу 4680 С зөвшөөрлийг ЭТТ-д ногдож байгаа. Тэгэхээр энэ хэмжээний зөвшөөрлийг ЭТТ цахим хуудсаараа дамжуулан олгоно" гэв.