Олны танил эрхмүүдийн ор хөнжлийн сериалууд үргэлжлэх төлөвтэй. Дэргэдэхдээ итгэж боломгүй сошиал хүчирхийллийн золиосонд хэчнээн бүсгүйчүүд, залуус өртсөөр байх вэ? Сэтгэлээрээ нийлэлцэж сая амрагладаг нь хүний нийгмийн харилцаа байтал амраглах үйлээ алдар нэр, ашиг орлого олох арга хэрэгсэл болгосоор байгаа “дээд зиндаа”-ны гэх ичгүүргүй, ёс зүйгүй нийгмийн төлөөлөлд үйлчилдэг хариуцлагын тогтолцоо гэж энэ улсад байна уу? Үнэндээ хэн нэгний нүцгэн зураг, бичлэгийг нийтэд эрээ цээргүйгээр цацдаг нь “улныхан” биш гагцхүү эд мөнгө, эрх мэдлийн мансууралд живсэн орчин цагийн цадаагүй баячууд. Монгол Улс “Цахим хөгжлийн яам” байгуулаад ч сошиал дахь шударга байдлыг сахиулж чадахгүй байна. Ээлжит хуурмаг дээдсийн ашиг сонирхолд энэ удаад хэн тээг болж эхлэв гэдэг анхаарал татаж буй. “Төмсөгдөх” арга барилын загалмайлсан эцэг нь “женко” буюу Х.Баттулга. Түүний тойрон хүрээлэгчдийн дунд энэ төрлийн ажиллагаагаар гаршсан “мэргэжлийн уран бүтээлчид” ч бэлтгэгдсэн нь худал бус. Улс төрд эдгээр өдрүүдэд хэн гэгч албан тушаалтны эрх мэдэл ганхаж байна вэ? гэдгийг бодолцох л асуулт. Магадгүй түүний сандлыг хамгаалахын тулд ч ээлжит “порно” сериал задарч мэдэх юм.