ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг" Өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар нохойд хазуулсан 9 иргэнд галзуу өвчнөөс сэргийлэх вакцин хийх гэж байхдаа алдаа гаргаж сүрьеэ өвчний эсрэг вакцин тарьсан. Ийм асуудал гаргасанд иргэдээсээ хүлцэл өчиж байна. Тухайлбал нохойд хазуулсан тохиолдолд галзуугийн эсрэг вакциныг 3 удаа хийдэг. Гэтэл эмч нар андуурч иргэдэд сүрьеэгийн вакциныг нэг хүнд тарих ёстой хэмжээнээс 30 дахин нэмэгдүүлж хийсэн. Эрсдэл үүссэн учраас тусгай баг бүрдүүлж бүгдийг нь хяналтад авч шинжилгээ хийж байна. Мөн иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан эмчид арга хэмжээ авах талаар хүсэлт илгээсэн байгаа" гэлээ.