Идэр есийн хүйтэн эхлэхтэй зэрэгцэн нийслэлчүүд агаарын бохирдолтойгоо золгодог. Жилээс жилд агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн төсөв мөнгө батлах хэр нь бодитой үр дүнгээ өгч чадахгүй байгааг та бид харж байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав, “Их наядаар залгигч утаачид.Нийслэлчүүд утаагүй хэмээх сайжруулсан шахмал түлшийг дөрөв дэх өвөлдөө хэрэглэж байна. Гэвч агаарын бохирдлыг бууруулж, утаагүй Улаанбаатар болох зорилгодоо хүрч чадсангүй. Утааг бууруулахын төлөө зарцуулсан өндөр дүнтэй олон төсвөөс хэсэгхэнийг эргэн харахад л 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулахын тулд 550 ТЭРБУМ ТӨГРӨГ мөн 2017-2020 онд 456,1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ улсын болон нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаас зарцуулсан ч агаарын чанарын үзүүлэлт стандарт хэмжээнд хүрээгүй гэдэг тайланг Үндэсний аудитын газраас гаргасан байна. Харин 2022 онд улсын хэмжээнд 20 орчим ТЭРБУМ ТӨГРӨГ зарцуулагджээ” хэмээв.