АН-ын хоёр гишүүн маргалдсан асуудалд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар дараах зүйлийг хэллээ.
Тэрбээр, “Хоёр гишүүн маргалдсан юм шиг байна. Өөрсдөө энэ тухайгаа ярьсан дээр байх. Би гэрч биш шүү дээ. Миний үүрэг бол төрийн ордны хуулиар цагдаагийн байгууллагад ирсэн дуудлага мэдээллийн дагуу шалгуулахын тулд төрийн тусгай алба руу орох зөшөөрөл заавал авах ёстой гэдэг зүйлийг хэллээ. Бүрэлдэхүүн ирсэн. Хоёр гишүүн хоорондоо үл ялиг маргасан юм шиг байна. Нэр усыг нь зарлаад яах вэ” гэв.