Ц.Даваасүрэн, С.Чинзориг, Х.Булгантуяа нарыг сайдад дэмжлээ

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдсан. Өнөөдрийн хуралдаанаар сайдуудын томилгооноос гадна таван дэд сайдын асуудлыг мөн хэлэлцсэн байна.

Тодруулбал,

Барилга, хот байгуулалтын сайдаар Ц. Даваасүрэн,

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг,

Боомтын сэргэлтийн сайдаар Х.Булгантуяа нарыг томиллоо.

Харин

ЦХХХЯ-ны дэд сайдад Ж.Эрхэмбаатар,

Эрүүл мэндийн дэд сайдад С.Энхболдыг,

УУХҮЯ-ны дэд сайдад Д.Цэндсүрэн нарыг томилохоор дэмжсэн байна.

Удирдах зөвлөл шийдвэрээ гаргасан тул УИХ-д өргөн барина. Үүний дараа тангарагаа өргөнө. Засгийн газар үдээс хойш ээлжит бусаар хуралдахаар товлоод байна.