Нүүрсний хулгайчдыг зарлах жагсаалд Франц улсаас дуу хоолойгоо өргөн, төрийн эрх мэдэлтнүүдийн бохир үйл ажиллагааг лайв хийж мэдэгдсэн иргэн Г.Ган-Очир Франц улсад хоригдсон талаар мэдээлэл цахим сүлжээнд түгээд буй.
Энэхүү асуудлаар Монгол Улсын ГХЯ-аас тодруулахад “БНФУ-д оршин сууж байсан Монгол Улсын иргэн Г.Г нь гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас хорих ял шийтгэгдсэн тухай Францын эрх бүхий байгууллагаас манай улсын Элчин сайдын яаманд мэдэгдсэн. Хэргийг Францын хууль хяналтын байгууллага шалган шийдвэрлэж, хорих ялыг эдлүүлж эхэлсэн бөгөөд хувь хүний мэдээллийг олон нийтэд мэдээлэх боломжгүй” гэв.