Бээжингийн олимпоор олны анхаарлыг татсан Камила Валиева зэрэг ОХУ-ын зэрэглэл өндөртэй уран гулгагчидтай хамтарсан шоу тоглолт хийхээр Биеийн тамир, спортын улсын хороо, "Мөсөн Өргөө"-ний Бизнес хөгжил, маркетингийн алба хүсэлтээ явуулжээ. Улмаар тэд ОХУ-д очиж уулзалт хийж, хүсэлтээ биечлэн илэрхийлсэн байна.
Хамтарсан тоглолтыг 2023 оны дөрөвдүгээр сарын сүүлээр эсвэл тавдугаар сарын эхээр хийх магадлалтай байгаа аж. "Мөсөн Өргөө"-ний Бизнес хөгжил, маркетингийн албаны дарга Э.Билэгсэд уран гулгагчдын боломжит хугацаатай уялдуулж хэзээ Монголд авч ирэх шийдвэр албан ёсоор гарна хэмээв.