Г.Занданшатар: Бага хэрэглээтэй бүлгийн иргэдийн хэрэглээ өндөр хэрэглээтэй бүлгээс ТАВ ДАХИН БАГА байна

Төрийн ордонд Зөвлөлдөх санал асуулгын хүрээнд “Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц, шийдэл” эрдэм шинжилгээний хурлыг УИХ-ын Тамгын газраас зохион байгуулж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар иргэд, судлаачид улс төрийн намыг албан тушаал ахих шат, ашиг хонжоо олох хэрэгсэл гэж дүгнэн бичиж байгаа тул улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх нь зүйтэй гэдгийг хурлын эхэнд хэллээ. Тэрбээр авлига албан тушаалын хэргийн шийдвэрлэлт тааруу, оноох шийтгэл сул байгааг чангатгах ёстой гэсэн юм.

Мөн орлогын ялгаатай байдал газар авч байгаа бөгөөд хэт баяжсан иргэд болон ядууралгүй гулсан орж болзошгүй иргэд гэсэн хоёр ангилалд хуваагдаж байгааг хэлээд дундаж давхарга нэмэгдэх боломж хязгаарлагдмал байна гэлээ. Бага хэрэглээтэй бүлгийн иргэдийн хэрэглээ өндөр хэрэглээтэй бүлгээс тав дахин бага байгааг судалгаа харуулсан гэв.