Бразилчууд үндэсний баатар, дэлхийн хөл бөмбөгийн домогт тамирчин Пелетэй салах ёс гүйцэтгэж байна. "Сантос" клубийн Урбано Кальдейра цэнгэлдэх хүрээлэнд хөл бөмбөгийн хаанд хүндэтгэл үзүүлэх хүсэлтэй хүмүүсийн уртаас урт дараалал үүсжээ.
Эдсон Арантиш ду Насименту Пеле нь өнгөрсөн пүрэв гарагт таалал төгссөн. Тэрээр урт хугацаанд хавдартайгаа тэмцсэн байна. Түүнийг нас барсны дараа гурав хоногийн үндэсний гашуудал зарласан бол даваа гарагт түүний төрөлх "Сантос" клубийнхний салах ёс гүйцэтгэх ёслол болсон байна.
Пелегийн 100 настай ээж бие нь тааруу байгаа ч хайртай хүүтэйгээ салах ёс гүйцэтгэхээр мөн ирсэн байна.
Пелегийн шарилыг гудамжаар авч явсан бөгөөд замдаа олон мянган шүтэн бишрэгчид нь хүндэтгэл үзүүлжээ. Түүний дараа шарилыг цэнгэлдэх хүрээлэн рүү оруулсан байна. Цэнгэлдэх хүрээлэнд асар томоор "Хаан мандтугай!" гэж бичсэн бөгөөд туг далбаа, цэцэг, зурагт хуудсаар чимэглэжээ.